Аймаг, нийслэлийн БСУГ-ын дарга, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан хамтарсан сургалт-семинар зохион байгууллаа

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв хамтран аймаг, нийслэлийн БСУГ-ын дарга, ахлах мэргэжилтнүүдэд зориулж, “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сэдэвт сургалт-семинарыг 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалт-семинарын үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”, “Багш удирдах ажилтын ёсзүйн дүрэм”-ийг хэлэлцүүлснээс гадна салбарын олон чухал асуудлыг хөндсөн илтгэл, мэдээллүүдийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Мөн аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтнүүд сургалтын явц, үр дүнд үнэлгээ хийх, үнэлгээний даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалд суралцсан үр өгөөжтэй сургалт-семинар болж өндөрлөлөө.